Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн “MM Агентлаг” өрх тусгаарлаж “Монголын мэдээ” нэртэй бие даасан суваг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Олон нийтийн мэдээ мэдээлэл, нийгэм эдийн засаг, спорт, улс төрийн сэдвээр дагнасан “Монголын мэдээ” суваг нь өнөөдрөөс эхлэн ДДэш ТВ-ийн 7 дугаар суваг, Sky Media-гийн 11 дүгээр суваг, Юнивишний 13 дугаар суваг дээр гарахаар болсныг мэдэгдэж байна.

“Монголын мэдээ” суваг нь өнөөдрөөс эхлэн ДДэш ТВ-ийн 7 дугаар суваг, Sky Media-гийн 11 дүгээр суваг, Юнивишний 13 дугаар суваг дээр гарахаар болсныг мэдэгдэж байна.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз нь олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг, ашгийн төлөө бус байгууллага учир хэрэглэгчдэд илүү ойр байж, бодит мэдээллийг хүргэж байх үүрэгтэй юм.

Мөн олон нийтийг хамарсан контент болох “Евро 2016”, “Рио 2016” зуны олимпийн тэмцээн уралдааныг шууд дамжуулж буй “Монголын мэдээ” сувгийг хэрэглэгчдэд илүү ойр байлгах үүднээс энэ арга хэмжээ авагдсан болно.

Эрхэм үзэгч та бүхэн “Монголын мэдээ” сувгийг тухлан үзэж, бидний гаргаж буй мэдээ мэдээлэл, контентоос үнэн бодит, тэнцвэртэй мэдээллийг хүлээн авч үзээрэй.


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗ