СТА жүжигчин Ө.Мөнгөнтулга, Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян, “Гайхамшигт амьдрал” сэтгүүлээс хамтран хэрэгжүүлж буй хайрын нарсан төгөл аян амжилттай үргэлжилсээр байна. Одоогоор 500 аад мод суулгаад байгаа бөгөөд зөвхөн нийслэлчүүд төдийгүй алс холоос ч зорин ирж энэхүү төгөлд гар бие оролцон, сэтгэлээ шингээж тарьсан модод сайхан ургаж байна. Хүүхдийн паркийн ногоон байгууламжийн нэгдсэн усалгаа арчилгааны баг болон төгөл байгуулах аяныхан өдөр бүр шинэхэн нарснуудыг усалж арчилж цаашдаа хотын иргэд төгөлд чөлөөт цагаа өнгөрүүлж амарч зугаалах зам талбай гэрэлтүүлгийн ажлыг хийхээр төлөвлөж байна.

"Хайрын нарсан төгөл"-д урлаг соёлын алдартнууд болон шинэхэн гэр бүлүүд, ахмад настнууд гэр бүл ач зээ нартаа зориулан мод тарьж байгаагаас гадна элэг нэгт ахан дүүс ӨМӨЗО-ны Шилийн гол , Улаанхад, Дээд Монгол , Шинжаан уйгур зэрэг газруудаас зорин ирж энэ ажилд оролцож байгаа нь талархууштай.

Маргааш буюу 2016 оны 6 дугаар сарын 26-ны 14 цагт Монголын сайхан бүсгүйчүүд, Мэргэжлийн тогооч нар, Loving hut веган хоолны газрынхан, "Хишигтний чуулган"-ы төлөөлөгч удган зайрангууд гээд маш олон хүмүүс энэхүү аянд оролцохоос гадна TV5 телевизийн "Орон орны хоол" нэвтрүүлгийн хөтлөгч Тэмүүжин, Like телевизийн "Like Appatit" нэвтрүүлгийн хөтлөгч Ариунбат нар аяны хамт олонтой албан ёсоор нэгдэж 2016 оны 6 сарын 26-ны 14 цагт "Хайрын нарсан төгөл"-д мод тарьсан хүн бүрийг өөрсдийн өвөрмөц амттай шорлогоор дайлах гэнэ.

ТА Ч ГЭСЭН АМРАЛТЫН ӨДРӨӨР АМЖИЖ ИРЖ МОДОО ТАРИАРАЙ. СЭТГЭЛЭЭ ШИНГЭЭЖ ТАРЬСАН МОД ТАНЬ 400 ЖИЛ АМЬДАРЧ УС ХУРИМТЛУУЛЖ, АГААР ЦЭВЭРШҮҮЛНЭ. ҮР ХҮҮХЭД, УДАМ УГСААНДАА АМЬД ӨВИЙГ ҮЛДЭЭЖ ЧАДАЖ БАЙНА ГЭСЭН ҮГ!
ХАЙРЫН НАРСАН ТӨГӨЛТЭЙ ХОЛБОГДОХ УТАС: 88055023, 91913132 88119484