Цөөнхийн төлөөллийг гаргах уу, олонхоороо өгөх үү
2016/06/26
Улсын Их Хурал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт гурав хоногийн дараа болж улс төрийн ямар нам, хүчин төрийн эрхийг барих нь тодорхой болно. Өнгөрсөн дөрвөн жил улс орныхоо эдийн засаг, хөгжил хэрхэн өөрчлөгдөж, унасан, доройтсон, уруудсан, өгссөн замналаар явлаа.
Өдгөө уналтыг давтахгүй нь тулд иргэн бүр сонгуульдаа идэвхитэй оролцож өөрийн саналаа өгөх нь чухал. Өөрөөр хэлбэл цөөн иргэдийн саналаар биднийг төлөөлөн төрд суух эрхэм сонгогдвол шударга бус. Саналаа олноороо өгч байж зөв хүний төлөөллөө гаргаж ирнэ гэсэн үг.
Судалгаагаар 18-35 хүртэлх насны залуус сонгуульд хамгийн идэвхгүй оролцдог нь тогтоогдсон байна. Гэтэл энэ насныхан нийт сонгогчдын 50.4 хувийг эзэлдэг юм. Энэхүү судалгаанаас харахад ахмадуудын төлөөлөл гаргадаг болох нь анзаарагдаж байна. Тэгэхээр залуус санал өгөөд хэрэггүй олигтой сонгочих хүн манай тойрогт алга гэж хоорог хандалгүй мөрийн хөтөлбөр, хийх ажлыг нь судалж үзээд сонголтоо хийгээрэй.
Сонгууль 6 дугаар сарын 29-ний өдрийн ЛХАГВА гарагийн 7:00-22:00 цагт явагдах бөгөөд энэ өдөр бүх нийтээр амарна. Энэ өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.
СОНГОГЧИЙН ЛАВЛАХ:
Санал авах байрныхаа хаяг болон сонгуультай холбоотой мэдээллийг “Сонгогчийн утас 1800-2800”-д холбогдон лавлана уу.
www.songolt2016.mn цахим хуудас, “СОНГОЛТ 2016” гар утасны аппликейшнээс өөрийн харъяалагдах тойрог, мөн тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн жагсаалттай танилцах боломжтой.
СОНГОГЧ САНАЛ ӨГӨХ:
Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяалагдах хэсгийн санал авах байранд өөрийн биеэр очиж саналаа өгнө.
Сонгогч хурууны хээний мэдээллээ шалгуулан “Бүртгэлийн хуудас” авна. Бүртгэлийн хуудсаа санал авах байрны зохион байгуулагчид өгч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурж, саналын хуудас авна.
Санал бэлтгэх бүхээг болон саналын хуудсанд бичигдсэн санал тэмдэглэх зааврын дагуу саналаа тэмдэглэнэ.
Та саналаа тэмдэглэхдээ алдаагүй зөв тэмдэглэсэн эсэхээ нягталсны дараа саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийнэ.
Санал тоолох төхөөрөмжийн дэлгэцэнд “Таны санал амжилттай уншигдлаа” гэсэн мэдээлэл гарснаар Таны санал баталгаажна.
САНАЛЫН ХУУДАС:
Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ.
Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны (нэг, эсвэл хэд хэдэн) нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ.
Зочин · 2016/06/27
#ХарЖагсаалт-д П.Сүрэнжав орсон. /УИХ-н Хан-Уул, Багахангай ДҮҮРЭГ 55-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/512
Зочин · 2016/06/27
Бид төрд шургалсан хулгайчдыг эсэргүүцэж, Төрөө хулгайчдаас цэвэрлэгч байж ард түмэндээ үйлчилнэ. ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМ ИХБАГ
Зочин · 2016/06/27
#ХарЖагсаалт-д П.Отгонбаяр орсон. /УИХ-н Сүхбаатар, Багануур дүүрэг 61-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/541
Зочин · 2016/06/27
СОНГОЛТ-АН, СОНГОЛТ-МАН, СОНГОЛТ-МАХН Ч БИШ!!! #СОНГОЛТ БОЛ #ИРГЭНИЙХӨДӨЛГӨӨНИЙНАМ Бид Шинэ-Зөв сонголтыг хүсч байна!!!
Зочин · 2016/06/27
#ЦагаанЖагсаалт-д Г.Баярсайхан орсон. /УИХ-н Чингэлтэй, Налайх дүүрэг 64-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/whitelist/809
Зочин · 2016/06/27
Төр улсаа ихээр Түмэн олноо эвээр засъя. Төр улсаа хулгайгаас Түмэн олноо хямралаас чөлөөлье! Иргэний Хөдөлгөөний Нам ИХ БАГИЙНХАН
Зочин · 2016/06/27
#ХарЖагсаалт-д О.Алтангэрэл орсон. /УИХ-н Баянзүрэх дүүрэг 49-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/660
Зочин · 2016/06/27
#ЦагаанЖагсаалт-д Г.Ганбат орсон. /УИХ-н Баянзүрх дүүрэг 51-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/whitelist/764
Зочин · 2016/06/27
#ХарЖагсаалт-д П.Намхайноров орсон. /УИХ-н Сүхбаатар аймаг 24-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/469
Зочин · 2016/06/27
#ЦагаанЖагсаалт-д Д.Алтанхуяг орсон. /УИХ-н Орхон аймаг 46-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/whitelist/753
Зочин · 2016/06/27
#ХарЖагсаалт-д П.Анужин орсон. /УИХ-н Баянзүрх дүүрэг 54-р тойрог/ http://khulgaichguimongol.myf.mn/blacklist/506
Зочин · 2016/06/27
МАНгуураад АНдуурсаныг ИХээр ЗАСЪЯ Иргэний Хөдөлгөөний Нам ИХ БАГИЙНХАН
Зочин · 2016/06/26
Батаа · 2016/06/26
залуусаа сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Та нарын өгөөгүй 1 саналын тоо сонгуулийн дүнг өөрчилнө гэдгийг санаарай. Саналаа