Одооны хүүхнүүдэд ичих булчирхай хүн чанар гэж байхаа больжээ. Манай нөхөр рүү нэг жоохон охин ах аа гээд л ажлынхаа талаар байнга юм асууж ярьж байдаг юм. Би ч жоохон юм чинь гээд нээх тоодоггүй байлаа. Тэгсэн чинь нөгөө охин чинь ёстой аймаар юм байна. Фэйсбүүк чатаар нь "ах аа та авгайгаа аргалаад гараад ир. Би өнөөдөр л кино үзмээр байна" гэсэн байх юм. Тэгсэн манай хүний бичсэн юм нь алга. Тэрний явуулсан юм гэж жигтэйхэн их түмэн буман юм бичжээ.

"Би ядраад байна. Намайг амраахгүй юм та хэлээд өгөөч. Ахлах ерөөсөөө тоохгүй байна дандаа л намайг загнах юм. Амраахгүй байгаа юм чинь таньтай яаж зав гаргаж уулзах" юм гээд л бичиж өгчээ. Дандаа л өөрийнхөө тухай бичиж. Одоо энэ жоохон охиныг чинь яалтай билээ. Нөхөр бид 2 чинь нас сацуу. Одоо 30 гарч яваа. Тэр охин 20 л гарч байгаа. Ид хийж дурлаж явах насандаа хүний гэр бүл үймүүлж харин охин биеэ гарангуунд нь гаргаж байгаа охид их болсон бололтой. Өөрийнхөө ах шиг хүнтэй яаж бэлгийн харилцаанд ордог байна аа. Хүүхнүүд минь жоохон гэж хэлж болохгүй нь байх нь солонгос кино шиг убай убай гэж байгаад аваал явчихдаг байх нь байна. Би нөхөртэйгээ юм яриагүй тэр охинд ойлгогдохоор хэдэн юм хэлээд тас хийтэл алгадсан одоо нөхрийнхөө фэйс-ийг шалгахаар овоо юм бичихгүй л байна.