Монгол улсад интернэт хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагийн хэрээр цахим орчин дахь аливаа зах зээл өргөжин тэлсээр байгаа юм.

Иймд монголын хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй нэгэн салбар болох сайтуудын төлөөллүүдийн оролцож буй "Монголын сайтуудын нэгдсэн чуулган" амжилттай зохион байгуулагдаж байна. Уг чуулганд монголын сайтуудын төлөөлөл бүхий 90 гаруй сайт, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Оюуны Өмчийн Газрын төлөөллүүд оролцож байна.

Уг чуулганаар "Харилцаа холбооны зохицуулах хороо"-оос батлах гэж буй Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмын төсөл, зохиогчийн эрхийн асуудал, сэтгүүлчдийн бүтээлийг хамгаалах буюу мэдээний хулгайтай тэмцэх, бүх сайтуудыг нэгтгэсэн нэгдмэл төрийн бус байгууллага байгуулах, сайтад ажиллаж буй сэтгүүлчид, ажилтнуудын эрх ашгийг хэрхэн хамгаалах талаархи олон асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Photobucket
"Глоб Интернэшнл" ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал чуулганд оролцож буй төлөөлөгч нарт илтгэл тавилаа.

Photobucket
Монголын сайтуудын нэгдсэн чуулганы оролцогчид.

Photobucket
Photobucket
Photobucket
"Монголын сайтуудын нэгдсэн чуулган"-ы хурлын тэргүүлэгчид.


Оюуны өмчийн газарын хяналтын хэлтэсийн дарга Д.Дэлгэрцогт чуулганд оролцож буй төлөөлөгч нарт илтгэл тавилаа