Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу өнөөдөр /2016.06.28-ны мягмар гаригт/ зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авсан. Тэгвэл уг зөөврийн хайрцгаар авсан саналын дүн албан ёсоор гараагүй байна.

СЕХ-ноос урьдчилсан дүнгийн талаар тодруулахад "Аймаг, сумдын мэдээг авч байж албан ёсны мэдээг нь зарлана. Өчигдрийн байдлаар 27 мянга 9 хүн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөхөөр хүсэлтээ гаргасан. Үүнээс 25 мянга 688 хүн саналаа өгч, ирцийн хувь нь 95.1 хувьтай байна" гэлээ.

Тус сонгуулийг дараах иргэд өгсөн юм.

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй

  • Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа

  • Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан

  • Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон

  • Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгнө.