УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль Монгол орон даяар өнөө өглөөний 07:00 цагт эхэлж, 22:00 цагт дуусна.

Сонгогчдын ирцийн эхний мэдээллээр Сонгуулийн ирц Нийслэлийн хэмжээнд 18.3 хувь байгаа бол Монгол орон даяар 23.3 хувь байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл 21:00 цагийн байдлаар Сонгуулийн ирц Нийслэлийн хэмжээнд 517.149 сонгогч буюу 61.30 хувьтай байна.

Сонгогчдын ирц Баянгол дүүрэгт 64.97, Баянзүрх дүүрэгт 61.71, Багануур дүүрэгт 52.47, Багахангай дүүрэгт 75.59, Налайх дүүрэгт 59.43, Сүхбаатар дүүрэгт 65.93, Чингэлтэй дүүрэгт 54.75, Хан-Уул дүүрэгт 63.26, Сонгинохайрхан дүүрэгт 60.42 хувь байна гэв.