УИХ-ын сонгуулийн 19-р тойрогт нэр дэвшиж буй Н.Батцэрэг гишүүн иргэдийн саналыг 40 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа тухай мэдээлэл гарсан. Тодруулбал, түүний сонгуулийн штабт ажиллаж байгаа хүмүүс нэг иргэнд 40 мянган төгрөг өгч Н.Батцэрэг гишүүнд санал өгүүлсэн аж. Энэ тухай нэгэн фэйсбүүк хэрэглэгч мэдээлэл, бичлэг оруулсан. Тэгвэл тэрхүү мөнгө тараасан этгээдийг үйлдэл дээр нь барьсан гэв.