Ойрын өдрүүдэд ихэнх нутгийг хамран орсон борооны улмаас гол мөрний усны түвшин эрс нэмэгдээд байна.

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас өчигдөр болсон сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг ханган шаардлагатай техник хэрэгслийг дайчлан ажиллалаа. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгуулллагын 140 албан хаагч, 47 техник хэрэгсэлтэйгээр гол мөрний усны түвшин их байгаа Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд зэрэг аймгийн 80 грауй сумдад 30 000 гаруй иргэнийг гол ус гаталж сонгууль өгөх нөхцлийг хангаж ажиллав гэж ОБЕГ-аас мэдээллээ.