"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд "BEST OF CLASSIC" сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг зохион байгуулахаар болж 2016 оны 06-р сарын 30-ний 00.00 цагаас 07-р сарын 02-ний 00.00 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Чингисийн талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Тодруулбал Соёлын төв өргөөний баруун уулзвараас урагш Централ таурын баруун урд уулзварыг түр хугацаагаар хаахаар болсон байна.