Монголын рок поп урлагийнхны гол хамтрагч нь болсон "On`n Off Production"-аас зохион байгуулж  "Амьд хөгжмийн шоу тоглолт" энэ сарын 26- ны 19:00 цагаас СТӨ-нд ганцхан удаа тоглогдох гэж байна.

Английн алдарт рок хамтлаг "Pink Floyd" хамтлагийн 1994 онд Лондон хотын Earls Court-д тоглогдсон PULSE тоглолтыг өвөрмөц гэрэл, дэлгэцийн гайхамшигийг хослуулан 100% амьд хөгжмийн дуугаралттайгаар хүргэхийг зорьж буй тоглолтод, дуучнаар "Шар айраг" хамтлагийн дуучин Ганхүү, Буянаа, "SweetYmotion" хамтлаг, даралтат хөгжимчинөөр Чинбаа, саксафон Цогоо, гитарчин Мөнх-Оргил, Буянаа, басс гитарчин Цогоо, Билгээ нар оролцох аж.

   Pink Floyd хамтлаг нь 1965 онд байгуулагдсан. Гаргасан цомгууд: The Dark Side of the Moon (1973), Wish You Were Here (1975), Animals (1977), The Wall (1979) and The Final Cut (1983).A Momentary Lapse of Reason (1987) and The Division Bell (1994). АНУ-ын Rock and Roll Hall of Fame-д 1996 онд, Их Британийн  Rock and Roll Hall of Fame-д 2005 онд нэрээ тунхаглуулсан. 2013 оны байдлаар дэлхий даяар нийт 250 сая цомог нь худалдаалагдсан аж.

Ийнхүү Pink Floyd хамтлагийг сонсох дуртай, рок хөгжимд хайртай хэн бүхнийг урьж байна.