УИХ-ын 2016 оны сонгуулийн дүн эцсийн байдлаар гарсан. Тиймээс олонийн санал авсан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүн түр үнэмлэх олгосон. Ингэснээр З.Энхболдын "анги" албан ёсоор тарж байгаа. Харин сонгуулийн эцсийн дүнг Монгол улсын Ерөнхийлөгчид Сонгуулийн Ерөнхий хорооноос Ерөнхийлөгчид танилцуулсан. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 85 дугаар зарлиг гаргаж, Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг товлон зарлалаа.

Анхдугаар чуулганыг хамгийн ахмад УИХ-ын гишүүн даргалдаг. Энэ удаагийн парламентийг УИХ-ын гишүүн Ч.Улаан даргалах юм. Бид УИХ-ын анхдугаар чуулганаас бэлтгэсэн мэдээ сурвалжлагыг шуурхай хүргэх болно.

А.Баярмаа