Үндэсний их баяр наадмын амралт долдугаар сарын 8-ны өдрөөс эхэлнэ. 10 хоног үргэлжлэх баярын амралтын үеэр нийслэл хотод автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдэгдлээ.

Наадамтай залгаад Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-тай холбоотойгоор автомашины хөдөлгөөнд зарим өөрчлөлт орж байгааг мөн мэдээлж байна. Тухайлбал, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болох долдугаар сарын 13-ны шөнийн 01.00 цагаас долдугаар сарын 16-ны 23.30 цагийн хооронд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу автомашинтай нэвтрэхийг хоригложээ.