Монсудар хэвлэлийн газар болон "Интерном" номын их дэлгүүртэй хамтран зохион байгуулж буй "Зуныг номтой өнгөрүүлцгээе" уриатай үйл ажиллагаа амжилттай боллоо.

Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулан "Зуныг номтой өнгөрүүлцгээе" өдөрлөгөө ням гарагт Соманг Плаза дахь "Интерном" номын дэлгүүрийн салбар дээр зохион байгуулав.

Үйл ажиллагаанд нийт 20 гаруй хүүхэд оролцож хамтдаа үлгэрийн ертөнцөөр аялан, зураг зурж, буддаг номоо будаж, нэг өдрийг адал явдал инээд хөөрөөр бялхан өнгөрүүлсэн юм.

Энэхүү арга хэмжээ маань олон давуу талтай байсан бөгөөд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ илүү ойр байж зургаар хүүхдийг хэрхэн хөгжүүлэх ,хүүхдийн зурах онцлог, тэднийг хэрхэн ойлгох, зураг нь юу өгүүлж байдаг, тэднийг хэрхэн хөгжүүлж дэмжих талаарх мэдээллийг эцэг эхчүүддээ өглөө.

Дараагийн үйл ажиллагаа ирэх лхагва гарагт буюу долоодугаар сарын 6-ны орой 18 цагаас үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байгаа тул та бүхэн хүүхдүүдтэйгээ ирж нэг өдрийг бидэнтэй хамт хөгжилтэй өнгөрөөхийг урьж байна.