НИТХ-ын анхдугаар хуралдааныг өнөөдөр 11.00 цагт эхлүүлэх тогтоолыг НИТХ-ын тэргүүлэгчид баталсан билээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн долоо дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, хотын даргын албан тушаалд Су.Батболдыг, НИТХ-ын даргад нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарыг дэвшүүлсэн билээ.