2016 оны 07 дугаар сарын 05-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 353 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 273 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 4 үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 2, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: БГД-ийн нутаг Нарны зам, Наранбулаг төвийн урд замд T.Prius маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 53 настай эрэгтэй Я-г мөргөж амь насыг нь хохироосон.

ЧД-ийн нутаг Санзайн зам, зунжин худалдааны төвийн баруун замд T.Spacio маркийн авто машины жолооч С нь T.Landcruicer маркийн Б эолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 06 настай эмэгтэй А нарын 4 хүн гэмтсэн.

Хөдөө орон нутагт :Дорноговь аймгийн Сайншанд сумаас урагш 1 км-т Сод Монгол ШТС-ын урд замд Kia Granbird маркийн автобусны жолооч П нь Э жолоочтой Daewoo маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 58 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирсон.