Шинэ парламент анхны чуулганаа хийж хоёр бүлэгтэй ажиллахаар болсон билээ. Өдгөө ерөнхий сайдаа сонгох асуудал яригдаж эхэлсэн. МАН бага хурлаа өнөөдөр хийж Ерөнхий сайдын суудалд хэн суух вэ гэдгийг шийдэх юм. Тэгвэл энэхүү эрхэм суудалд суух эзнээр Г.Занданшадар нам дотроо хүчтэй яригдаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тэрбээр гурван жил гадаад хэргийн яамны сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрч.

Г.Занданшатар нь гуравдахь удаагаа парламентын гишүүнээр сонгогдсон. Өмнөх жилүүдэд сонгогдсон хоёр бүрэн эрхийн хугацаандаа тэрбээр УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд ахлагчаар ажилласан байна. Улмаар Татварын хууль, Бичил уурхайн тухай хууль, Авлигатай тэмцэх тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг 20 шахам хуулийн төслийг санаачилж, янз бүрийн чиглэлээрх УИХ-ын 40 гаруй ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажиллажээ.