НИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган өнөөдөр эхэллээ. Энэ хурлаар НИТХ-ын даргыг сонгох санал хураалт болж олонхийн саналаар Ц.Сандуйг НИТХ-ын даргаар сонгов.

Түүнд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хурлын даргын тамгыг хүлээлгэн өгөв. Өнөөдөр мөн тус хурлаар хотын даргад нэр дэвшүүлсэн Су.Батболдын тухай хэлэлцэнэ.