ИЗНН-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.Ганхүү АН-д элслээ. Тэрээр хоёр жилийн өмнөөс эхлэн намаа АН-тай нэгтгэх талаар байр сууриа илэрхийлж байсан билээ.

Тэгвэл 2016 оны сонгуулийн дараахан буюу улс төрийн бужигнаантай энэ цаг үед тэрээр ийнхүү бууриа сэлгэсэн юм. Г.Ганхүү өнгөрсөн дөрвөн жилд НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан юм. Мөн сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг татаж байгаа “Яг түүн шиг” шоуны шүүгчээр ажиллаж байгаа билээ.

Эх сурвалж:www.polit.mn