ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийн ахлаж байгаа Монгол улсын байнга төвийг сахих асуудлыг хариуцах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн өргөтгөв. Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд зарим байгууллагын эрдэмтэн судлаач нарыг нэмж оруулав.

Мөн түүнчлэн ГХЯ-нд Төвийг сахих асуудлыг хариуцах Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар саяхан томилогдоод байгаа Ж.Чойнхор, О.Энхцэцэг нарыг тус тус оруулжээ.