Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн долоо дахь хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 06-ны өдөр боллоо. ,ИТХ-ын дарга, Тэргүүлэгч гишүүд, Хотын даргаа томилсон юм. Ингэснээр хуучин удирдлагууд солигдож буй.

Хотын мээр асан Э.Бат-Үүл Өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлсэн хотын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж хэрэгжүүлэхийг сөрөг хүчний зүгээс хүслээ. Ялангуяа гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах дахин төлөвлөлтийн ажил, гэр хорооллыг хотын дэд бүтэцтэй холбох “Сайн хашаа” хөтөлбөрийг зогсоохгүй, хэрэгжүүлээрэй сонгуулийн дүнг сонсныхоо дараа ч хэлж байсан. Үүнийг ч мөн аминчлан захисан юм.

НИТХ-ын төлөөлөгчдийн үгийн таслан Э.Бат-Үүл "НИТХ-ын нэр хүнд УИХ-тайгаа өрсөлдөхүйц тийм хэмжээнд хүрсэн. Тэгэхээр ийм хурлын нэр төрийн асуудал чухлаар тавигдаж байна. Та нар өсөж өндийхдөө миний нэрийг дуулсаар өсч өндийсөн. Энэ улс орныг аюул, хагарал сүйрлийн ирмэг рүү явж байхад зогсоож байсан хүний нэг нь би. Энэ туршлагаар та нарын хэн ч надтай эн зэрэгцэхгүй" хэмээн ширүүхэн хэлээд авсан юм.

 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД

Д/д
Нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр
Тойргийн дугаар
Намын нэр
1 Лхагвасүрэнгийн НАРАНТУЯА 1-р тойрог Ардчилсан нам
2 Жамсрандоржийн БАТСАЙХАН 2-р тойрог Монгол Ардын нам
3 Жанцангийн БАТБАЯСГАЛАН 3-р тойрог Монгол Ардын нам
4 Цогтоогийн ОДОНТУНГАЛАГ 4-р тойрог Ардчилсан нам
5 Дашнямын МӨНХЖАРГАЛ 5-р тойрог Монгол Ардын нам
6 Шижирбаатарын АНХМАА 6-р тойрог Монгол Ардын нам
7 Түмэндэлгэрийн БАТЦОГТ 7-р тойрог Ардчилсан нам
8 Майнбаярын ТУЛГАТ 8-р тойрог Ардчилсан нам
9 Чулууны ГАНТУЛГА 9-р тойрог Монгол Ардын нам
10 Нацагийн БАЯРМӨНХ 10-р тойрог Монгол Ардын нам
11 Борхүүгийн СҮХБААТАР 11-р тойрог Монгол Ардын нам
12 Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАН 12-р тойрог Монгол Ардын нам
13 Түдэвийн ЦЭРЭННОРОВ 13-р тойрог Монгол Ардын нам
14 Сайхансамбуугийн ЭРДЭНЭТУУЛ 14-р тойрог Монгол Ардын нам
15 Энхтайваны БАТ-АМГАЛАН 15-р тойрог Монгол Ардын нам
16 Батсуурийн ОТГОНСҮХ 16-р тойрог Монгол Ардын нам
17 Цогтсайханы ТӨРХҮҮ 17-р тойрог Монгол Ардын нам
18 Цэндсүрэнгийн САНДУЙ 18-р тойрог Монгол Ардын нам
19 Бямбадоржийн ЦОЛМОН 19-р тойрог Монгол Ардын нам
20 Батсүрэнгийн БЯМБАДОРЖ 20-р тойрог Монгол Ардын нам
21 Дагвын БАЯРСАЙХАН 21-р тойрог Монгол Ардын нам
22 Самданнямын МӨНХЧУЛУУН 22-р тойрог Монгол Ардын нам
23 Мягмаржавын ХАЛИУНБАТ 23-р тойрог Монгол Ардын нам
24 Рэнцэндагвын ДАГВА 24-р тойрог Монгол Ардын нам
25 Дашжамцын БАТТУЛГА 25-р тойрог Ардчилсан нам
26 Хандсүрэнгийн ХАТАНБААТАР 26-р тойрог Монгол Ардын нам
27 Даваасүрэнгийн БАДАРСАН 27-р тойрог Ардчилсан нам
28 Оросбаатарын МӨНГӨНШАГАЙ 28-р тойрог Монгол Ардын нам
29 Готовын ТӨМӨРБААТАР 29-р тойрог Монгол Ардын нам
30 Пүрвээгийн БАЯРХҮҮ 30-р тойрог Монгол Ардын нам
31 Цагааны БАЙГАЛМАА 31-р тойрог Монгол Ардын нам
32 Ёндонгийн ЦАЦРАЛТУЯА 32-р тойрог Ардчилсан нам
33 Пүрэвийн БАТЧИМЭГ 33-р тойрог Ардчилсан нам
34 Банзрагчийн ТҮВШИН 34-р тойрог Ардчилсан нам
35 Жуковын АЛДАРЖАВХЛАН 35-р тойрог Монгол Ардын нам
36 Эрдэнийн БАТ-ҮҮЛ 36-р тойрог Ардчилсан нам
37 Балжиннямын МӨНХБАТ 37-р тойрог Монгол Ардын нам
38 Нацагдоржийн БАТСҮМБЭРЭЛ 38-р тойрог Монгол Ардын нам
39 Шагдаррагчаагийн ҮНЭНБАТ 39-р тойрог Монгол Ардын нам
40 Цэндийн БААТАРХҮҮ 40-р тойрог Ардчилсан нам
41 Мангалжавын ЭРДЭНЭТУЯА 41-р тойрог Монгол Ардын нам
42 Жамсрангийн ЭРДЭНЭБАТ 42-р тойрог Монгол Ардын нам
43 Цэндийн САНДАГ-ОЧИР 43-р тойрог Монгол Ардын нам
44 Батсүрэнгийн БАТНАСАН 44-р тойрог

Монгол Ардын нам

45 Сайнбуянгийн АМАРСАЙХАН 45-р тойрог Монгол Ардын нам

 

Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлчдийг үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-аас бүрдлээ. МАН-аас дэвшүүлсэн Ц.Сандуйг төлөөлөгчдийн олонх дэмжиж даргаар сонгов. Мөн НИТХ дахь МАН-ын бүлгийг Д.Амарбаясгалан, АН-ын бүлгийг Ц.Баатархүү нар даргалахаар сонгогдлоо.

Харин НИТХ-ын тэргүүлэгчдийн тоог МАН-аас 9, АН-аас хоёр байхаар эх баригчид гишүүдийн олонхоор шийдсэн ч, АН-ын зүгээс тэргүүлэгчдэд гишүүдийн нэрсээ дэвшүүлэхээс татгалсан хариуг өгсөн юм. Тодруулбал, МАН-аас 8, АН-аас 3 гишүүн тэргүүлэгчээр сонгоё гэсэн саналыг эх баригчид хүлээж аваагүй юм. Ингээд НИТХ-ын тэргүүлэгчдийг МАН дангаар бүрдүүлсэн нь энэ.

МАН-ын бүлгээс НИТХ-ын Тэргүүлэгчдээр:

Ц.Сандуй
Ж.Батбаясгалан
Н.Баярмөнх
Э.Бат-Амгалан
Д.Баярсайхан
Ж.Алдаржавхлан
М.Эрдэнэтуяа
П.Баярхүү
Ж.Батсайхан нар сонгогдсон юм.

НИТХ-ын анхдугаар хуралдааны төгсгөлд ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотыг удирдах Засаг даргыг хэлэлцэн баталлаа. НИТХ дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг даргын албан тушаалд 12 жил УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан Су.Батболдын нэрийг дэвшүүлж, ИТХ-аар хэлэлцүүллээ. Гишүүдийн олонхийн саналаар Су.Батболдыг хотын даргаар ажиллахаар сонголоо.