2016 оны 07 дугаар сарын 06-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 386 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 274 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2 байв. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Хонхорын замд T.Crown маркийн авто машины жолооч О нь согтууруулах унааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Crown маркийн М жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 29 настай эрэгтэй М гэмтсэн.

Мөн ХУД-ийн нутаг Наадамчдын зам, Яармагийн автобусны эцсийн буудалд T.Mark-X маркийн авто машины жолооч Ж нь явган зорчигч 26 настай эмэгтэй Н нарын 2 хүнийг мөргөж гэмтээжээ.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг ЗЦГ-аас сэрэмжлүүлж байна.