“Сайн үйлсийн элч” Оюутан мисс 2016 тэмцээн үргэлжилсээр байна. Гоо сайхнаар дамжуулан нийгмийн хариуцлагыг оюутан залууст ухамсарлуулж, эерэг хандлагыг бий болгох, харьцааны ёс зүйг оюутнуудад уриалах, багаар ажиллах чадварт залуусыг чиглүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлах үзэлтэй болгох зорилтуудыг тавин ажиллаж байна. Тэмцээнийг олон улсын түвшинд анх удаагаа зохион байгуулахаар төлөвлөж төслийн шилдэг оролцогчидийг “МАНЖУУРЫН МИСС 2016”, Тэргүүн мисс “ДЭЛХИЙН ОЮУТАН МИСС 2016” –д оролцуулахаар бэлтгэж байна.

Шилдэг 25 оролцогчдоос шилдгийн шилдэг 8 оролцогчдыг шалгаруулсан бөгөөд өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд спорт миссийн арга хэмжээг зохион байгуулж тэргүүн байранд модель М.Үжин, удаах байрт Б.Уянга, гуравдугаар байранд Мишээл нар тодорлоо. Харин 2016.07.08 -нд Хүмүүнлэг миссийн шалгаруулалт Тусгаар тогтнолын ордны хурлын танхимд болох ба эцсийн шалгаруулалт 2016.07.10 –ний өдөр Тусгаар тогтнолын ордны концертийн танхимд болно.