2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 390 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 281 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Тухайлбал: СБД-ийн нутаг Их тойруу Дөлгөөн нуурын уулзварт Yamaha Gear маркийн мопедын жолооч М нь явган зорчигч 64 настай эрэгтэй Ө нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн. Мөн СХД-ийн нутаг Титэм зочид буудлын урд замд Ford Transit маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 35 настай эрэгтэй Б нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.

Хөдөө орон нутагт: Төв аймгийн Эрдэнэ сант сум Бүстийн шил гэх газар T.Prius маркийн авто машины жолооч А–ын авто машины дугуй нь хагарсан зам дээр зогсож байхад нь Hyundai 5 Tontruck маркийн Ч жолоочтой авто машин мөргөж зорчигч 27 настай эмэгтэй Б-ийн амь нас хохирсон байна.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг ЗЦГ-аас сэрэмжлүүлж байна.