Халх гол сумын 2 дугаар багийн нутаг “Их бурхант” гэдэг газар гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин болох нь тогтоогдсон. Тиймээс гарсан шүлхий өвчнийг газар авхуулахгүй байх арга хэмжээг тухайн аймгийн Онцгой байдлын газар болон бусад албаны хүмүүс голомтон дээр нь ажиллаж байна. Одоогийн байдлаар шүлхийн нянг тээвэрлэж байх магадлалтай 25 үхрийг устгалд оруулжээ.

Х.Даваа