Үндэсний их баяр наадмын өглөө Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залдаг уламжлалтай. Уг уламжлалын дагуу өнөөдөр 09.30-11.00 цагийн хооронд Төрийн есөн хөлт цагаан тугийг зална. Энэ үеэр Замын цагдаагийн газрын уулзвараас “Home плаза” хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах юм. Мөн долдугаар сарын 12-нд Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордон руу буцаан залах тул 21.50 цагт Төрийн ордны зүүн зам, Олимпийн гудамж, Махатма Гандийн гудамж зэрэг замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм.