Дөрвөн тэгш ой тохиосон Монгол Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр үргэлжилж байна. Наадамд зодоглох бөхчүүд есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэн, адис авлаа. Ийнхүү Хүчит бөхийн барилдаан эхэллээ. Энэ жилийн 1024 бөх 10 даваанд барилдана.

Үндэсний их баяр наадмын тухайх уулийн Үндэсний бөхийн барилдаан гэсэн долдугаар дугаар зүйлд зааснаар 1024 бөх барилдаж байгаа тохиолдолд Улсын арслангаас доош цолтой бөх ес давбал Улсын арслан цол өгөх юм. Хэрэв тэр бөх 10 давж түрүүлбэл Улсын аварга цол олгоно.