Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Төрийн их сүлд Есөн хөлт цагаан тугийг цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолы дараа наадмын нээлтийн урлагийн үзүүлбэр болов. Түүхэн дөрвөн тэгш ой давхцсан төрийн их баяр наадмын нээлт хаалтын ёслолын ажиллагааг УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найрууллаа.

Монголын түүхийг дөрвөн хэсгээр үечлэн харуулсан наадмын нээлт тун сайхан болсон талаар наадамчин ам сайтай байна. Ингээд Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанаас хийсэн фото сурвалжлагыг хүргэе.