Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө төгөлдөр сайхан үргэлжилж байна.

Өнөөдөр Хүй долоо худагт соёолон, дааганы уралдаан болно. Гарааны зурхай руу нийт 293 соёолон уралдуулахаар бүртгүүлсэнээс 239 нь гарсан бөгөөд 22км-ээс эргэсэн юм.

Соёолон нас гарааны зурхайнаас 09.50 минутын орчмоос эргэж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадоржийн буурал соёолон түрүүлж наадамчин олныхоо хийморийг сэргээлээ.