Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн улсын их баяр наадам үргэлжилж байна. Энэ жилийн наадмын шагайн харваанд 72 багийн 720 харваач цэц мэргэнээ сорин оролцож, МУ-ын үлэмж дархан мэргэн Л.Түвшинжаргал ахлагчтай баг түрүүллээ. Харин хоёрдугаар байранд Н.Одбаяр ахлагчтай “Автолиг” компаний баг, гуравдугаарт МУ-ын үлэмж дархан мэргэн Г.Эрдэнэбаатар ахлагчтай "Баатарномун" компанийн баг оржээ. Дөрөвдүгээр байрыг МУ-ын үлэмж дархан мэргэн Б.Батбаатар ахлагчтай Өмнөговь аймгийн баг эзэллээ. Тэмцээнд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан, Төв, Говьсүмбэр, Булган, Сэлэнгэ, Дархан, Орхон, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг болон УБ хотын багууд оролцож цэц мэргэнээ сорьсон байна.

 

www.dnn.mn