АСЕМ-ын чуулга уулзалт нийслэл Улаанбаатар хотод болж байгаатай холбоотойгоор НЗД-ын А\584 тоот захирамжаар зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнөөдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 14, 16-ны өдрүүдэд таны тээврийн хэрэгслийн сүүлийн орон нь тэгш тоогоор төгссөн бол замын хөдөлгөөнд оролцоно. Таны тээврийн хэрэгслийн сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол маргааш буюу 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр мөн 17-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцоно. Хязгаарлалтын цаг нь өглөөний 08.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл үйлчлэх бөгөөд одоо мөрдөгдөж буй зуны цагийн бүсчлэл дээр Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамж, Богд уулын арын замууд нэмэгдсэн болно.

Амралт зугаалгаар хөдөө орон нутагт зорчихдоо жолооч та тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хурд хэтрүүлэхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглэж хэвших, гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа сайтар ханган бусдын хөдөлгөөнд саад учруулалгүй анхаарал болгоомжтой дүрмээ биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.