2014 оны “Дэлхийн мисс”-үүд Монголд хүрэлцэн ирж, Хөвсгөл далайн эрэг дээр “Кhuvsgul beach party”-д оролцох болжээ. Хөвсгөл далайн эрэг дээр “Ancient ocean resort” жуулчны баазад энэ сарын 30-наас 8 дугаар сарын 03-нд Монгол орны үзэсгэлэнт байгаль, өв соёл, ёс заншлыг дэлхий дахинд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах зорилготой нэгэн онцгой арга хэмжээ болох гэж байна.

"Юнайтад Монголия", "Хаж гүрэм", "I Nomadic" компани хамтран зохион байгуулж байгаа уг шоунд “Дэлхийн мисс 2014”-ийн шилдэг 10-т багтсан Чили, Словени, Нидерланд, Лативын миссүүд хүрэлцэн ирж оролцох юм. Мөн таван өдөр 5 өөр өнгө аястай байх уг шоунд "Алтан ураг", "Нисванис", "Rattabuzz", "Баярцэнгэл", "Lemons", "Colors", "Монголын жазз оркестр", Циркийн үзүүлбэр, шилдэг DJ нар оролцох аж.

Үүнээс гадна мастер тогооч нарын олон төрлийн онцгой хоол, усан гулгуур, хөөсөн бассейн, наран шарлага, усан завь, нисдэг онгоц, paintball, хүн чавх, элсний волейбол, морин аялал, цаа бугын аялал, цаатан ахуйтай танилцах, дугуй, мото аялалууд ч байгаа юм байна.
Тасалбарыг 1900-1188 Easy ticket.mn үнэгүй хүргэнэ.

Лавлах утас: 90003080, 90002060