Улаанбаатар хотын хэмжээнд 07-р сарын 18-ны өдрийн 05:00 цагаас 07-р сарын 19-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4272 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 71, зөрчлийн 1201, согтуугийн 440, зам тээврийн ослын 269, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 49 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, Нарантуул ОУХТөвийн хашаанд баригдаж байгаа 1 давхар сендвичин барилга дээр гэрээгээр ажиллаж байсан Өвөрхангай аймгийн харьят Ш /эр.19н/ нь 07-р сарын 18-ны 07:00 цагийн үед тус барилгын дээвэр дээрээс унаж гэмтжээ. Түүнийг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд одоо тус төвийн хүзүү нурууны тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.