Нялх хүүхэдтэй эмэгтэйг зодож, сууж байсан машиныг өдрийн цагаар согтуу хүн дээрэмдсэн хэрэг Чингэлтэй дүүрэгт гарлаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 14-р хороонд байрлах “Далайхүү” худалдааны төвийн гадна уг хэрэг гарсан байна. ЧД-15. хороонд суух А /эр.28н/-г тус худалдааны төв рүү орохоор буусан хойно “Toyota Prius-11” автомашинд эхнэр Т /эм.31н/-ийг 6 сартай хүүхдийн хамт сууж байхад нь ЧД-18. хороонд суух Л /эр.44н/ гэгч согтуурсан үедээ зодож түлхэж унагаан автомашиныг дээрэмдэн авч явсан байна. Цагдаа нар гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Одоо уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байна.