УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 28-30 хэм дулаан байна.

2016 оны долоодугаар сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, говь, талын нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.