Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх нягтын шахалт болон засварын ажлын хуваарийн дагуу долдугаар сарын 18-наас 28-н хүртэл 5 шар, Номин агуулах, Нефть бааз, Алтан тариа, 21-р хороолол, Сонгинохайрхан дүүрэг орчмын орон сууц, албан газруудын хэрэглээний халуун усыг хязгаарлажээ. "УБДС" ТӨХК-аас мэдээлснээр 2016 онд дулааны шугам сүлжээний "0" зогсолт хийгдэхгүй тул холбоос шугамуудын таслах хаалтуудын засварыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан тухайн магистралийг түр зогсоож хийх юм.