2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 247 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 173 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: СБД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар зочид буудлын урд замд мяралзаа ХХК-ны H.Aerocity маркийн авто машины жолооч Г нь унадаг дугуй унаж явсан 49 настай эрэгтэй Н-ийг мөргөж гэмтээсэн.

ЧД-ийн нутаг Чингэлтэйн гудамж Микро автобусны буудлын эцсийн буудалд T.Voltz маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 05 настай эмэгтэй У-г мөргөж гэмтээсэн байна.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа хэн бүхэн анхаарал болгоомжтой оролцно уу.