Мэргэжлийн моделиудын шилдгийн шилдгүүдийг нь шалгаруулан алдаршуулж,  эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд оролцуулах “Miss and Model” фестивалыг анх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

 16-24 насны 170 см дээш өндөртэй мэргэжлийн моделиудын дунд 4 үе шаттайгаар зохион байгуулагдах уг тэмцээний анхан шатны шалгаруулалт 9 сарын 30-нд “Андра модель”  агентлагийн байранд зохион байгуулагдах аж.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Андра модель  агентлаг”, Мисс Монгол аялал жуулчлалын холбоо” ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Ubs Мusiс” телевиз, “Six” studio ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн тус тэмцээний шилдгийн шилдгүүд олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг эзэд болох бөгөөд 1-r байр “Miss Model of the World 2013”, 2-r байр “Top model of the World 2014”, 3-r байр “Supermodel International 2013” тэмцээнүүдэд оролцох эрхийг гала тоглолтын тайзнаа хүртэх ажээ.

    Сонирхуулахад: “Miss and Model” фестивалын бүртгэлийг маргааш буюу 9 сарын 29-ний өдрийн 18:00 цаг хүртэл “Андра модель”  агентлагийн байранд хүлээн авах юм байна.