УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зам тээврийн сайдад Д.Ганбатыг нэр дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Санал хураалтад оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар Д.Ганбатыг Зам тээвэр, хөгжлийн сайдаар томилохыг дэмжсэн юм.

 

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн тухай асуудлыг хэлэлцэн, дэмжлээ.Санал хураалтад оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Сангийн сайдад нэр дэвшүүлснийг хэлэлцэн, дэмжлээ

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшүүлсэн тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн дэмжлээ. Санал хураалтад 12 гишүүн оролцож, 100 хувийн саналаар дэмжигдлээ.

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн дэмжлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь У.Хүрэлсүхийг Шадар сайдаар томилохыг дэмжин, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэв.

 

Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн дэмжлээ. Гишүүдийн 93.8 хувийн дэмжлэг хүлээв.