УИХ-ын нэгдсэн чуулган 21:40 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын 64 гишүүн санал хураалтад оролцсноос 61 буюу 95.3 хувь нь дэмжснээр У.Хүрэлсүхийг Шадар сайдаар, Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын даргаар, Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилов. Мөн УИХ-ын 64 гишүүн санал хураалтад оролцсноос 58 буюу 90.6 хувь нь дэмжснээр Б.Бат-Эрдэнийг Батлан хамгаалахын сайдаар томилсон.

УИХ-ын 63 гишүүн санал хураалтад оролцсноос 59 буюу 93.7 хувь нь дэмжснээр Ц.Мөнх-Оргилыг Гадаад харилцааны сайдад томилов. Мөн Б.Чойжилсүрэн гишүүнийг Сангийн сайдад томилох эсэхэд санал хураалтад УИХ-ын 61 гишүүн оролцсноос 58 буюу 95.1 хувь нь дэмжснээр Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилсон юм. Үүний дараа С.Бямбацогт гишүүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилох эсэхэд санал хураахадУИХ-ын 59 гишүүн оролцсноос 59 буюу 94.9 хувь нь дэмжснээр С.Бямбацогтыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилов.

Дараагаар Н.Номтойбаяр гишүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад томилох эсэхийг хэлэлцсэн. Санал хураахад УИХ-ын 58 гишүүн оролцсноос 55 буюу 94.8 хувь нь дэмжснээр Н.Номтойбаяр гишүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилсон юм.

Ж.Батсуурийг БСШУС-ын сайдад томилох эсэхэд санал хураахад УИХ-ын 55 гишүүн оролцсноос 46 буюу 83.6 хувь нь дэмжснээр Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаар томилсон юм.

Үүний дараа Зам, тээврийн сайдад Д.Ганбатыг томилох эсэхийг хэлэлцэв. О.Баасанхүү гишүүн асуулт асуусан. Хариулсны дараагаар дараагаар Д.Ганбатыг Зам тээврийн сайдад томилох эсэхээр санал хураасан. санал хураахад УИХ-ын 57 гишүүн оролцсноос 54 буюу 94,7 хувь нь дэмжснээр Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаар томилсон юм.