УДЭТ-ын жүжигчин хэмээн олноо танил болсон А.Ганчимэгийн төрсөн өдөр өчигдөр тохиосон. Тэрбээр 1990 онд Улаанбаатар хотод төрсөн.
Эцэг эхээсээ гурвуулаа бөгөөд нэг эгч, нэг дүүтэй айлын дунд хүүхэд. Анх хуучин циркийн акробатын дугуйланд явдаг байсан. Мөн гурван жил нугарч байгаад больсон . Түүнийг ээж нь Хүүхдийн ордны драмын дугуйланд оруулсан гэдэг. Энэ цагаас л эхлэн жүжигчин болохоор шийджээ. Түүний анхны уран бүтээл нь "Халуун сэтгэл ” кино. “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” Нэг хоёрын гурав аа” зэрэг кинонд тоглосоноор нь үзэгчид сайн мэдэх болсон билээ. Харин өдгөө "Хувьсал" продакшнд харьяалагдаж шуугиан тарьсан дүрүүдийг бүтээгээд байгаа. Тэгвэл шинэхэн уран бүтээлдээ шамдан орчихсон түүний төрсөн өдрийг хамт олон нь 25 насных нь баярыг ийнхүү тэмдэглэжээ.