Хөөрхөн гэгч нь жүжиглэж дэлгэцийн бүтээлд өнгө нэмчихдэг залуу жүжигчин бол Б.Мишээл ээж болоод удаагүй байгаа. Хүү нь дөрвөн сар хүрсэн. Залуухан, царайлаг орчин үеийн бүсгүй маань "Дэлхийд дурласан сар" кинонд тоглож олны танил болсон. Мөн “Учрал”, "Голланд сарнай", "Код", "Давхар цохилт" дэлгэцийн бүтээлүүдэд тоглосон.

Тэрбээр заяаныхаа ханиар М.Цэнгүүн гэх залууг сонгосон. Хосууд нижгэр хуримаа хийсэн. Гуравдугаар сарын 11-нд амаржиж ээж болсон түүний сонин сайханаас Гүлээ хуваалцжээ. Үүлэн үст маань жирэмсэн байхдаа ойрхон ойрхон бага багаар хооллодог байсан гэнэ шүү.