Улаанбаатар хотын орон сууцны хороолол нэмэгдэхийн хэрээр Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсон.

Тиймээс тус цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг өнгөрсөн хавар эхлүүлээд байгаа бөгөөд ирэх есдүгээр сард дуусгана гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.

 

Улаанбаатарыг өмхийрүүлэх гол эх үүсвэр болсон олон жил хуримтлагдсан лагийг био идэвхжүүлэгч ашиглан боловсруулж байгаа аж. Шинээр гарч байгаа лагийг хэт авианы төхөөрөмжүүд ашиглан хоргүй, үнэргүй, халдваргүй болгох юм байна.

 

Байгууламжийн цэвэрлэгээний түвшинг сайжруулахын тулд хуучирсан бетон хийц, тусгай зориулалтын тоног төхөөрөмж, шугам хоолойг ч засаж байна. Мөн Туул гол хүртэлх далан сувгийг засах, эсвэл шинээр барьж, нуур цөөрмийн бохирдлыг арилгах ажлыг ч эхлүүлжээ.

 

С.Баяр