Энэ сарын 18-нд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдсан. Нийт зургаан асуудлыг хэлэлцэхээр болж, Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэх асуудлыг батлан оруулсан ч зөвхөн УИХ-ыг ирэх 12 дугаар сард хийх тов гаргаснаас өөр зарчмын шийдэлд хүрч чадаагүй юм.

Уг хурлыг үргэлжлүүлэх боломжгүй болж, хаасан нь УИХ-ын гишүүн асан Г.Батхүү тэргүүтэй нэр хүнд нь олон нийтэд унасан хэсэг нөхдийн ажиллагаанаас болсон гэж буруутгах гишүүд Ардчилсан нам дотор олон байгаа аж. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 29-нд дахин зарлан хуралдуулж магадгүй гэнэ. Хэрэв ҮЗХ хуралдахаар болбол АН-ын Гүйцэтгэх зөвлөл өмнө нь хуралдаж таарна.