Улаанбаатар хотын төмөр замын хоёр дугаар ангиас долдугаар сарын 29-ний 22:00 цагаас 30-ны 07:00 цагийн хооронд 396 дугаар км-н гарам буюу Таван шарын төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хааж засвар үйлчилгээ хийхээр болжээ.

 

Иймд дээрх хугацаанд уг замаар зорчих жолооч нар өөр бусад замыг сонгох, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэн орж ирэх хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслүүд 4 дүгээр цахилгаан станцын замыг сонгож явахыг анхааруулж байна гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.