Долларын ханш 2078 төгрөгт хүрлээ. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр 1965 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш долдугаар сар гарсаар үргэжилсэн өссөөр өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 2080-2081 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” дээр нэг ам.доллар 2078 төгрөгтэй тэнцлээ.

Долларын ханшийн өсөлтийн шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдол гэдгийг эдийн засагчид аль дээрээс эхлээд хэлж байгаа. Цаашид долларын ханш өснө үү гэхээс биш буурах хандлага мэдэгдэхгүй байгаа юм.

Н.Чимэг