УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан долдугаар сарын 29-ний 17.35 цагт эхэлж, долоон асуудал хэлэлцэн 30-ны 03.00 цагийн үeд өндөрлөв.

Хуралдаанаар дөрвөн сайдын томилгоог хэлэлцэж дуусган шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлж, УИХ-аас томилогддог, ажлаа тайлагнадаг зарим албан тушаалд томилгоо хийв. Мөн УИХ-ын Байнгын хороодын харьяа дэд хороодын бүрэлдэхүүнтэй танилцаж баталсан юм.

Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд,

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Н.Учрал, Д.Цогтбаатар, Л.Энхболд

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд,

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Батнасан, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн, З.Нарантуяа, Б.Наранхүү, Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан

Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд,

УИХ-ын гишүүн Х.Баделхан, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Б.Наранхүү, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Д.Сарангэрэл, М.Энхболд, Д.Эрдэнэбат

Нутгийн удирдлагын дэд хорооны бүрэлдэхүүнд,

УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Жавхлан, Б.Наранхүү, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Б.Ундармаа, Э.Цэрэнбат, Д.Эрдэнэбат

Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд,

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Содбилэг, Д.Сумъяабазар, Б.Ундармаа, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Н.Энхболд, Д.Эрдэнэбат

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд,

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд,

УИХ-ын гишүүн Б.Батзориг, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, А.Сүхбат, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Г.Солтан, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд,

УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Занданшатар, Я.Санжмятав, Д.Цогтбаатар, Н.Энхболд

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнд,

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Гантулга, С.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, С.Чинзориг, С.Эрдэнэ

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд,

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Дамба-Очир, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, З.Нарантуяа нарыг харьяалуулахаар баталсан юм.

Дараа нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.

УИХ-ын Анхдугаар чуулганаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн заалттай. Иймээс Улсын Их Хурлын тухай болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн батлах эсэх асуудлыг тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд тогтоол гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ингээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай бол шинэчлэн батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94 хувь нь дэмжиж, энэ тухай УИХ-ын тогтоол батлагдлаа.

Үүгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.

Н.Гантуяа

montsame.mn