МөрөөдлийН театрын тоглолт бүр шинэлэг өнгө аясыг үэзгчдэд мэдрүүлж чаддаг. Үзэсгэлэн төгс бүжигчин охид,бүжгийн шилдэг хэмнэл,содон гойд үзүүлбэрүүдээрээ тэд үнэхээр энэ намрыг доргиож байна гэхэд болно. Ирсэн хүн бүр амттай халуун хоолоор дайлуулсан мэт сэтгэл хангалуун гарч байгаа харагданалээ.

Ажил амьдралын энэ их стресс дунд амсхийж ,алжаалаа тайлах сайхан боломж байна гэж хэлмээр санагдана.Энэ хамтлагийнхнийг мэргэжил, чадварын хувьд гайгүй өндөр бэлтгэгдсэн гэж урлагийнхан ярьдаг.Тийм ч учраас тэд тоглолт бүрээ  чансаа өндөр хийхийг хичээдэг гэж байсан."Гээсэн хайраа аваарай" нэртэй шоу драм ч зориод очсон хүнийг огтхон ч уйдаамгүй,сонирхолтой үйл явдалаар дүүрэн байнлээ шүү. Нүд баясам сайхан охид сэтгэл хөдлөм бүжгийн хэмнэлээр бүжихэд хөшиг нээгдэж,Мөрөөдлийнхөө төлөө урагшаа монголчуудаа гэсэн гэгээлэг үгээр эхлэх тоглолт өөрийн эрхгүй  догдлуулж байсан.