Говь-Алтай аймгийн Цогт сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т долдугаар сарын 30-ны өдрийн 11:43 цагт /У-45042/00//, Ө-96084/00/// 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Гамшгийн шуурхай удирдлагын төвөөс мэдээллэснээр, тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Л.Насанбуян “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна” гэв.