2016 оны 7 дугаар сарын 30, 31-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 412 авснаас зам тээврийн ослын 276 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 19 бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирч 22 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 1 , сургуулийн насны 3 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: СХД-ийн нутаг Эмээлтийн зам, Оргил төвийн урд замд T.Landcruiser маркийн авто машины жолооч Х нь яявган зорчигч 48 настай эрэгтэй Н, 45 настай эрэгтэй Б нарыг дайрч амь насыг нь хохирсоон.

Хөдөө орон нутагт: Төв аймгийн Борнуур сумаас хойшоо Тайстын хөтөл гэх асфальтан замд Р жолоочтой T.Camru маркийн авто машин онхолдож жолооч 52 настай эрэгтэй Р-ин амь нас хохирсон.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас баруун тийш асфальтан замд T.Vitz маркийн Т жолоочтой авто машин онхолдож зорчигч 04 настай ээмэгтэй Н-ийн амь нас хохирсон.

Эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 193 хүний амь нас хохирсон. Үүнээс

  • Явган зорчигч-60 хүний амь нас хохирч 1420 хүн гэмтсэн
  • Жолооч -61 хүний амь нас хохирч 256 хүн гэмтсэн
  • Тээврийн хэрэгслээр зорчигч-70 хүни амь нас хохирч 912 хүн гэмтсэн
  • Дугуйтай хүн-2 хүний амь нас хохирч 70 хүн гэмтсэн байна.

Гэмт хэрэг хэрэгт өртөж амь нас насаа алдсан хүмүүсийн 68.6 хувь нь, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн 50,7 хувь нь эрэгтэй хүмүүс байна.

Гэмт хэрэгт өртөж хохирсон 132 буюу 17,6 хувь нь хүүхэд, 260 буюу 34,6 хувь нь 18-34 насны хүн, 268 буюу 35,6 хувь нь 35-54 насны хүн, 92 буюу 12,2 хувийг 55 ба түүнээс дээү насны хүн эзлэж байна. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 19,8 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 63.0 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 17,2 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн нь тогтоогдоогүй байна.

Та хамгаалах бүс хэрэглэснээр гарч болзошгүй осол гэмтлээс өөрийгөө болон бусдын амь насыг 50-70 хувь хамгаалах бүрэн боломжтой гэдгийг санах хэрэгтэй.